1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Avchyavakh.mn интернэт худалдааны сайтын бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахтай холбоотой үүсч буй харилцааг зохицуулахад
    Оршино

2. БАРАА ЗАХИАЛАХ

  • Худалдан авагч Avchyavakh.mn /цаашид Сайт гэх/ цахим худалдааны үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэндээр вэб сайтаар худалдан авалт хийх эрхтэй болно.
  • Худалдан авагч сайтад байршуулсан барааны мэдээлэлтэй бүрэн танилцсаны үндсэндээр захиалгаа өгнө.

3. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

  • Худалдан авагч захиалга өгсөн барааныхаа төлбөрийг 24 цагийн дотор төлснөөр захиалга баталгаажина.
  • Худалдан авагч захиалга өгсөн барааныхаа төлбөрийг 24 цагийн дотор төлөөгүй тохиолдолд уг захиалга цуцлагдана.

4. ЗАХИАЛГА ХҮРГЭЛТ

  • Худалдан авагч бараа худалдан авах үнийн дүнд тухайн барааны үнэ болон хүргэлтийн үнэ багтана.
  • Сайтад байгаа бэлэн бараанууд 24-48 цагийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэгдэнэ.

5. БАРАА БУЦААХ, СОЛИХ

  • Худалдан авагч захиалсан бараа бүтээгдэхүүнээ хүлээн авахдаа захиалсан өнгө, загвар, хэмжээ, тоо ширхэг нь таарч байгаа эсэхийг шалгаж авна.
  • Худалдан авагч захиалсан бараа бүтээгдэхүүнээ зохих ёсоор хүлээн авснаа хүлээн зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан тохиолдолд барааг буцаах, солих боломжгүй.
  • Дараах тохиолдолд барааг солих, буцаах боломжтой. Үүнд:
    • Захиалсан бараанаас өнгө, хэмжээ, загвар зөрсөн
    • Захиалсан барааг хүлээн авах үед гэмтэлтэй байсан

6. БУСАД

  • Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Авч явах.мн болон худалдан авагч хамтран хяналт тавина.